Иран улс цөмийн хүрээнд шинэ амжилтанд хүрлээ. Одоо тус улс бусад зарим нэг орон шиг реакторт зориулсан түлшний гол болон хавтанг өөрсдөө хийж чадах боллоо. Ираны Атомын байгууллагын тэргүүн, ГХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Али Акбар Салехи ийнхүү мэдэгдлээ. Эдгээр зүйлийг Исфахан хотод хийсэн гэж Салехи мэдэгдсэн байна. Эхлэж байгаа жилийн намар гэхэд 20%-иар баяжуулсан уранаар хийсэн анхны голыг, эмнэлэгт зориулаж изотоп хийдэг Тегераны судалгааны реакторт нийлүүлж эхлэнэ. “Барууны орнууд яаж ч эсэргүүцлээ гэсэн” ийм хэмжээний 40 килограмм ураны нөөцтэй болсон гэж ираны атомын байгууллагын тэргүүн тэмдэглэлээ. Өөрөөр хэлвэл Иран улс одоо түлшний бүхэл бүтэн циклтэй боллоо гэсэн үг. Тэгэхдээ бүр, Стамбулд 1-р сарын 20-нд зуучлагч “зургаатай” өөрийнх нь цөмийн асуудлаар хийх хэлэлцээрийн өмнөхөн шүү. Зуучлагч “зургаад” ОХУ, АНУ, Хятад, Франц, Их Британ, Герман улсууд багтдаг юм. Талууд 14  сар уулзаагүй бөгөөд итгэлцлэлийн уур амьсгалыг бий болгохын тулд тэр реакторт нийлүүлэх түлшний тухай асуудлыг эхлээд хэлэлцэе  гэж “зургаагынхан” санал болгож байсан юм. Энэ сэдэв бол цаг үеэс хоцрогдсон гэдгийг Тегеран одоо харуулахыг оролдож байна. Тасархай амжилтад хүрсэн гэсэн мэдэгдэл бол уулзалтынн өмнө өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх гэсэн оролдлого гэж ОШУА-ын Дэлхийн эдийн засаг ба олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Георгий Мирский үзэж байна: Тэд юун тухай, юу ч гэж мэдэгдэж чадна. Хамгийн гол нь яагаад ч шалгаж чадахгүй. Өөрсдийгөө үнэд оруулах гэж л  мэдэгдэж байна. Та нар бидний эсрэг хориг арга хэмжээ авч байна, багалзуурдаж байна, тэгэлээ гээд яаж ч чадахгүй. Бид урагшаа ахисаар л  байна. Одоо удахгүй бид хэдэн арван мянган центрифугтэй болно. Ураныг баяжуулахын тулд бид бүхнийг аль хэдийнээ хийчихсэн. Бид өөрсдийнхөө хүчээр түүнийг 20% хүртэл баяжуулчихлаа. Одоо бидэнд түлшний бүхэл бүтэн цикл байна. Одоо бид түлшний гол хийж байна гэж тэд гайхуулж байна гэж тэр хэллээ. Тэгэхлээр ойрын үед болох хэлэлцээрийн ирээдүй бүрхэг байна гэсэн үг. Тэр тусмаа Тегеран, дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардаж байгаа уран баяжуулах ажлаа зогсоо гэсэн чухал асуудлыг хэлэлцэхээс татгалзана гэсэн үг. Иран улс үүний зэрэгцээ бас нэг дипломат алхам хийлээ. Натанзе, Арака хотод байгаа  атомын үйлдвэрүүдийг  ирж байцаан шалгана уу гэсэн урилгыг  Иран улс хэд хэдэн улсад явуулжээ. Харин “зургаагынхнаас” ОУ, Хятад улс хоёрыг л урьсан байлаа. Энэ бол Стамбулд болох хэлэлцээрийн өмнө эвслийг хагаралдуулах гэсэн муу санаа гэж ОШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев үзэж байна: Энэ урилгыг мэргэжилтнүүдэд биш зүгээр л улс орнуудад явуулсан байгаа. Урьд өмнө нь хийж байсан ираны цөмийн хөтөлбөрийн талаархи хэлэцээрийн дагуу ираны обьектуудыг зөвхөн МАГАТЭ-гийн мэргэжилтнүүд л шалгах ёстой. МАГАТЭ-г уриагүй учир энэ байцаан шалгалт ямарч утга учиргүй болж байна гэсэн үг. Урилга явуулсан нэр хүндтэй улсууд ийм алхам хийхгүй гэдгийг Ираны удирдлагуууд сайн ойлгож байгаа. “ Манай цөмийн хөтөлбөр энх тайвны зорилготой гэдэгт та бүхнийг итгүүлэхийн тулд бид та бүхнийг урьсан, та нар өөрсдөө ирээгүй шүү дээ” гэж хэлэх сайхан шалтаг Иран улс олоод байна гэж тэр хэллээ. Ираны талаар шинэ хандлага олох гэсэн “зургаагын” зорилт хэцүү болж байна. НҮБ-аас Тегераны эсрэг аваад байгаа хориг арга хэмжээ муу үйлчилж байгаа одоо үед түүнийг даруй шийдэх хэрэгтэй. Хэрвээ Иранчуудад ураныг 90% хүртэл баяжуулах боломж тавьж өгөх юм бол тэд атомын бөмбөг бүтээх ажилдаа шуурхайлан орно, энэ ажил 2015 оноос өмнө болохгүй. Харин Израиль улс тэвчээр алдан Ираны цөмийн обьектуудад цохиолт өгч мэднэ.Персийн булангийн хэд хэдэн орон одоо даруйхан цохилт өгөхийг уриалж байна. Цэргийн мөргөлдөөн энэ бүс нутагт сүйрэл болоод зогсохгүй, даяарчлалыг хамарсан маргаан үүсгэнэ. Тийм учраас 1-р сарын 20-нд болох стамбулын уулзалт дээр мэдэгдэхүйц үр дүн гаргах хэрэгтэй байна.