Усан бороо, их хэмжээний цас унаснаас болж доголдсон Москва мужийн цахилгаан хангамжийг өнөөдөр сэргээхийн тулд 1200 ажилтан, 180 нэгж техниктэй 238 ослын бригад ажиллаж байна. Тэд унасан моднуудыг зайлуулж, Москва орчмын цахилгаан хангамжийн объектуудын схемийн хэвийн ажиллагааг хангаж байна. Цахилгаанчдын ажлын явцад төлөвлөгөөний дагуу 18 цаг хүртэл мужийн 14 дүүргийн суурин газруудад тог таслана. Бямба гаригт цахилгаанчид 2500 унасан модыг зайлуулж, 134 тулгуур модыг засаж, 28 километр цахилгааны утсыг залгасан байна.