Шинэ эрин зууны эхний 10 жил улиран одлоо. Энэ арван жил болон өнгөрсөн жилийн дэлхийн улс төрийн хөгжлийн дүнг гаргах цаг нэгэнт болжээ. Манай микрофоны өмнө Дүйцүүлэх улс төрийн судалгааны төвийн захирал Борис Шмелев ирээд байна: Миний бодоход эдгээр бол харилцан уялдаатай үйл ажиллагаа. Энэ жилийн олон улсын байдлын хөгжлийг тодорхойлох том үйл явдлууд нь өнгөрсөн арван жилийн олон улсын байдлын хөгжлийн нэгдсэн чиг баримжаатай шууд холбоотой юм. Жишээ нь, өнгөрсөн жилийн томоохон үйл явдлууд бол ОУ, АНУ-ын хооронд СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээнд гарын үсэг зурсан, ОУ-ын ерөнхийлөгч Лиссабонд болсон НАТО-ОХУ-ын дээд хэмжээний улзалтанд оролцсон зэрэг юм. Эдгээр томоохон үйл явдлууд нь ирэх арван жилийн олон улсын байдлын хөгжлийн шинэ чиглэл хандлагын суурь довжоо нь болох ёстой гэж тэр хэллээ. Өнгөрсөн арван жилийн дундуур ОУ, Барууны хоорондын харилцаа нилээд хурцадсан гэдгийг сануулья. Энэ харилцаа нь, хямрал гүнзгийрсэн түүнээс үүдээд сөргөлдөөнд хүрэх бүр цаашилбал шинэ хүйтэн дайныг ч бий болгох аюулд хүргэх байсан билээ. Зөвхөн хамтын хүчээр л хариулаж болох тийм аюул заналтай дэлхий дахин тулгараад байхад иймэрхүү байдалд хүрэх нь ОУ-д ч, Баруунд ч аль алинд нь огт хэрэггүй байсан юм. Яг ийм нөхцөлд ОУ, АНУ хоёр дахин ачаалалын бодлого гэгчийг явуулах хэрэгтэй гэж  тунхагласан юм. Энэ байдал ОУ болон Барууны зарим орнуудтай харилцах харилцаанд нааштайгаар нөлөөлсөн юм гэж Борис Шмелев тэмдэглээд: Мэдээж хэрэг бидний одоо ажиглаж байгаа зүйл бол шинэ процессийн зөвхөн эхлэл нь юм. Харин энэ бодлогын бодит үр дүн, амжилт нь өчүүхэн бага байна. ОУ, Барууны хоорондын хамтын ажиллагааны шинэ зам болон харилцан ойлголцлыг эрж хайх энэ процессын өөрөө бий болох ач холбогдлын тухай ярьж болно гэж би бодож байна. Улс төрийн үйл ажиллагааны практикт хэрхэн бодитойгоор биелэгдэх вэ гэдгийг цаг хугацаа л харууулна гэлээ. Баруунтай нягт хамтран ажиллахгүйгээр шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж болохгүй гэж ОУ-ын удирдлагууд удаа дараа мэдэгдсэн билээ. Нийгэм эдийн засгийн олон тооны асуудлыг шийдэхийн тулд барууны орнууд болон барууны хөрөнгө оруулалтыг татах болон итгэлцлэлийн дээд түвшинд хүргэхийн тулд ОУ-ын гадаад бодлого чиглэгдэх болно.