Бямба гаригт 6 хүнийг буудан хороож, 12 хүн түүний дотор АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Габриэль Гиффордсыг шархдуулсан этгээдийг тогтоолоо. Энэ этгээд бол Аризоны Тусон хотод амьдардаг 22 настай Жаред Локнер гэгч байсан байна. Түүний Интернетэд байрлуулсан видео-файлаар нь цагдаагынхан болон Холбооны мөрдөн байцаах газрынхан олсон байна. Жаред өөрийн блогтоо найз нөхддөө зориулж илгээлт үлдээсэн ба түүнд “уурлахгүй” байхыг найз нөхдөөсөө хичээнгүйлэн гуйжээ. Тууний файлаас харахад Локнер АНУ-ын бичиг үсэг мэдэх явдлын түвшин, америкын долларын байдал болон улс орны Үндсэн хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт зэрэгт сэтгэл дундуур байдаг байсан байна.