Москвагийн хөгжмийн олон улсын ордонд 1-р сарын 9-нд буюу өнөөдөр Христосын мэндэлсэн өдөрт зориулсан шашны хөгжмийн наадам нээгдэнэ. Энэ наадмыг Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл адисласан юм. Нээлт дээр ОУ-ын гавьяат жүжигчин Алексей Пузаковын удирддаг сүмийн найрал дуучид дуулна. Жеймс О Доннелийн удирддаг Вестминстерийн аббатын найрал дуучид, Хөгжмийн ордонд 1-р сарын 21-нд дуулна. Энэ хамт олон хамгийн шилдэг гэж тооцогддог бөгөөд хаадын, улсын, үндэсний бүх том баяруудад дуулдаг юм. Энх тайван ба сайхан сэтгэл, найрамдал, урлаг болон Бурхан багшид бүх шашны төлөөлөгчид эвлэлдэн нэгдэж нийтлэг залибархад энэ наадмын төгсгөлийн концерт зориулагдсан юм.