Агнуурын тэнгист мөсөнд боогдсон хөлөгүүдэд, өнөөдөр мөс зүсэгч “Красин” хөлөг хүрэлцэн очлоо. “Итгэлийн эрэг” тээврийн хөлөг онгоцыг мөснөөс гаргаж яваа “Адмирал Макаров” мөс зүсэгч хөлөг рүү тус хөлөг дөхөж явна. Энэ цуваа руу хүрхэд “Красин” мөс зүсэгчид 9 миль үлдээд байна гэхдээ энэ зайг ямар хугацаанд туулах вэ гэдэг нь тодорхой биш байна гэж мэргэжилтнүүд мэдээллээ. Өмнө нь “Адмирал Макаров” хөлөг, “Профессор Кизеветтер” эрдэм шинжилгээний хөлгийг чирч аюулгүй усанд гаргасан билээ. Одоо мөсөн дунд “Содружество” хөвөгч бааз үлдээд байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хөвөгч баазыг гаргах нь хамгийн хүндрэлтэй, учир нь энэ хөлөг мөс зүсэгчээс өргөн юм.