Хоёр хоногийн өмнө аюулын дохио өгсөн загас агнуурын “Партнер” хөлгийг эрэх ажил үр дүн муутай байна. Яг одоо Татарын цутгаланд хоёр хөлөг онгоц, нэг нисдэг тэрэг эрэл хайгуулын ажил хийж байна. Харин газар дээр Сахалины баруун эргийг тэр чигээр нь самнаж байна. Энэ хөлгийн багынхныг эрж хайх ажилд оролцохыг ОБЯ, сайн дурынханаас хүслээ. Хөлөг баасан гаригт SOS дохио өгсөн бөгөөд хөлөг живж байна аврах тавцангаас нэг нь л нээгдлээ гэж мэдээлсэн юм. Энэ загас агнуурын хөлөг Камбодж улсын далбаан дор явдаг бөгөөд багын 14 гишүүн бүгд ОУ-ын иргэд юм.