Катарын нийслэл Доха хотод болж байгаа газрын теннисний тэмцээний төгсгөлийн шатанд оросын иргэн Николай Давыденко гарч ирлээ. Тэрээр хагас шигшээд дэлхийн нэг номерын теннисчин испанийн иргэн Рафаэль Надалийг 6:3, 6:2-ын харьцаатайгаар хожсон байна. Хагас шигшээд францийн Жо-Вильфреда Тсонгийг хожсон швейцарийн Роджер Федерертэй Давыденко шийдвэрлэх шатанд  тоглох болно.