Москвагийн алдарт их театрын түүхэнд 2011 он, олон тэмдэглэлт үйл явдлуудыг авч ирнэ. Энэ хавар ОУ-ын гол театр 235 жилийн ойгоо тэмдэглэнэ, харин намар агуу их сэргээн засварлалт хийсний дараа театр түүхэн тайзан дээрээ эргэж ирнэ. Их театр бол оросын соёлын билиг тэмдэг билээ. Энэ театрын жүжигчдын яруу алдарыг бүх улс орон, тив дэлхийд андахгүй бөгөөд баганат хаалганыхаа дээр морьд хөлөглөн давхиж яваа Аполлон бурханы барималтай театрын байшинг ирж үзээгүй юм аа гэхэд Москва хотын үзэсгэлэнтэй газруудын зургийг харуулсан ил захидал дээрээс ч үзсэн байх ёстой. Осип Бовен зураг төслөөр барьсан энэ байшин 5 жил гаруй барилгын хашаагаар хаалттай байлаа. Учир нь театрын сэргээн засварлах, шинэчлэх ажил бүрэн хэмжээгээр явагдаж байгаа юм. Эцсийн эцэст театрын гадна засварын ажил дуусаж, Театрын талбай дээрх байшин маань үзэсгэлэнтэй сайхан дүр төрхөөрөө дахин мишээж байна. Газар доорхи байруудыг оролцуулаад театрын талбайг 2 дахин нэмэгдүүлсэн ба орчин үеийн технологийг ашигласнаар олон үйл ажиллагаатай хэт орчин үеийн байгууламж болжээ. Тайзны талбайг монтажлах ажил дуусаад байна. Одоо энэ нь хоёр биенээ орлож чадах дуурийн болон бүжгэн жүжгийн тайз боллоо. Тайзны хэлбэрийг өөрчлөхийн тулд нэг товчлуур дарахад л хангалттай. Одоо театрт хээ угалз болон том люстрыг алтдах, Муза ба Аполлоны зурагтай таазны зургыг сэргээн засварлах зэрэг дотоод заслийн ажил хийж байна. Их театрын үзэгчдийн заал болон хажуугийн суудлыг 19-р зууны нэхмэлийн үйлдвэрүүдийн технологоор гар аргаар хийсэн даавуугаар бүрж байна. Их театр их тайзнаа буцаж ирэхдээ ямар жүжгээр нэрээ алдаршуулах бол оо? Их театрын улиралын нээлт олон жилийн уламжлалт түүхэндээ оросын сонгодог дууриар эхэлдэг байсан. Энэ удаад уламжлалыг дагахгүй гэж тус театрын хөгжмийн удирдагч, ерөнхий удирдаач Василий Синайский хэллээ. Дуурийн болон бүжгэн жүжгийн театруудын одууд гялалзах гала концертоор эхлэхээр төлөвлөж байна. Дараа нь Чайковскийн “Нойрсож буй гүнж” гэдэг бүжгэн жүжгийн нээлт болно, энэ сонгодог бүтээл ийм үнэлэлтэд хүрэх ёстой гэж Синайский үзэж байна. Харин Их театрын гол шинэ тайзан дээр тоглох гадаадын анхны театр бол алдартай миланын “Ла Скала” театр юм. Дараа нь энэ тайзан дээр Их театрын түүхтэй холбоотой “Руслан, Людмила хоёр”, “Борис Годунов” зэрэг том дууриудыг тоглуулах болно. Их театр бол оросын сонгодог бүтээлүүдийг амьдруулдаг загвар гэж бүх дэлхийд үздэг билээ. Харин сонгодог бүтээлүүдээс гадна орчин үеийн дуурь, бүжгэн жүжгүүд түүний урын санд байдаг юм. Тэдгээрийн зарим нэгийг Их театрын захиалгаар бүтээдэг ийм уламжлал 19-р зуунаас эхтэй билээ. Петербургийн хөгжмийн зохиолч Леонид Десятниковын “Алдагдсан илбэ” гэдэг бүжгэн жүжгийн анхны тоглолт тэр улиралын хамгийн хүсэн хүлээсэн тоглолт болно: Их театрт хоёр нүүр байх ёстой гэж гадаадад аялан тоглодог бүлэг жүжигчдийн уран сайхны удирдаач Василий Синайский үзэж байна. Өөрөө хэлвэл орсын үзэгчидэд, гадаадын үзэгчидэд гэсэн хоёр нүүр байх ёстой юм. Жишээ нь гадаадад бол жинхэнэ орос бүхнийг л сонирхоно. Хамгийн гол нь их театрт энэ урлаг үнэхээр дээд түвшинд хийгдсэн гэдэгт итгэлтэй байх ёстой: Сэргээн засвар хийсний дараа тоглох анхны жүжиг дуусахад үзэгчид 19-р зууны дунд үед бий болсон театрын хуучин хөшгийн ив ижилхэн шинэ хөшгийг үзэх болно. Энэ хөшиг буудаг, өргөддөг, нэхээгүй, 17:24 метрийн хэмжээтэй залгаагүй холст дээр зурсан хөшиг юм. Оросын төр улс бүрэлдэн тогтох эхлэл болсон 1612 оны Москвагийн байдлыг харуулсан түүхэн зургийн хэсгээс зурсан байна. Түүхэн шүтээн нь бүр мөсөн алга болсон юм. Орчин үеийн зураачид хадаглагдаж үлдсэн эскизнээс л энэ хөшгийг дахин амьдруулсан байна.