Пхеньян дипломат давшилтанд шилжлээ. Хойгийн нөхцөл байдлыг зохицуулах хоёр талын хэлэлцээрийг богино хугацаанд эхлүүлэх хэрэгтэй байна гэж БНАСАУ бямба гаригт Өмнөд Солонгос улсад  албан ёсоор мэдэгдлээ. Пхеньян энэ долоо хоногт ийм саналыг хоёр дахь удаагаа тавьж байна. Солонгосын хойгийн улс төрийн хямралыг хэлэлцээр хийх замаар шийдвэрлэе гэсэн санаачлагыг тэд 1-р сарын 5-нд гаргасан бөгөөд Сөүл үүнийг их хүйтнээр хүлээж авсан юм. Умардууд суртал ухуулгаар биш жинхэнээсээ гэдгээ батлах ёстой гэж өмнөдчүүд үзсэн байна. Хүний амь нас эндсэн цэргийн өдөөн хатгалагын хариуцлагыг өөртөө хүлээхийг тэднээс шаардсан байна.Өмнөд Солонгосын “Чхонан” байлдааны хөлөг онгоцийг живүүлэхэд хойд солонгос оролцсон гэдгийг хэлж байна. Сөүлийн энэ таамагыг Пхеньян хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Шар тэнгисийн Ёнпхёндо арлыг 11-р сарын 23-нд их буугаар буудах ажиллагааг умардынхан өдөөн хатгасан гэсэн Сөүлийн саналыг Пхеньян хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ буудалцаанаас болж Солонгосын хойг өргөн хэмжээний цэргийн мөргөлдөөний ирмэгт тулж очоод байгаа юм. Сөүлийн энэ тулган шаардсан байдлыг үл тоон, Пхеньян бямба гаригт “бүх таамагыг таяагдан хаяж, чин сэтгэлээсээ уулзан учирч” хэлэлцээрийг эхлэе гэсэн албан ёсны санал тавьсан билээ. Бүр уулзах газрыг Өмнөд Солонгос улстай хил залгаа Кэсон хот, уулзах хугацаа нь 1-р сарын сүүлч, 2-р сарын эхэн гэж тодорхойлсон байна. Хойдчуудын 1-р сарын 5-нд хийсэн ямарч урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэцээрийг нэн даруй эхлэе гэсэн анхны саналыг зохисгүй хэлбэртэй гэсэн Өмнөдын зэмлэлийг Умардынхан няцаасан билээ.Солонгосын хойг дээр өнгөрсөн оны сүүлчээр байдал эрс хурцдах үеэр АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд БНАСАУ-д нөлөө үзүүлэхийг Хятад улсаас нэг бус удаа хүссэн билээ. Хурцадмал байдлыг эсэст нь хүргэхгүйн тулд ОУ “шорноокны дипломат” ажил явуулж байлаа. Ялангуяа БНАСАУ-ын хил ойролцоо америк, өмнөд солонгосын түүхэндээ хамгийн томд орох тэнгисийн цэргийн хээрийн сургууль хийсний дараа ОУ ийм ажиллагаа явуулсан юм. ОХУ-ын ГХЯ-ны  орлогч сайд Алексей Бородавкин үүнд анхаарал хандууллаа: Манай дохио бол тов тодорхой, хүчтэй дохио байсан. Сөргөлдөөний бүсэд цэргийн идэвхижилээ багасгах, цэцэн мэргэн ухаан гаргаж, биеэн барьж, “булчингийн чадлаа үзүүлэх” тоглоомноос Өмнөд, Умардын яриа хэлэлцээний замд шилжих хэрэгтэй гэсэн байр суурийг бид барьж байсан гэж тэр ярилаа.Сөүлтэй шууд яриа хэлэлцээг даруй эхлэе гэсэн Пхеньяны санал нь Орос, Хятад улсуудын аль дэр үеэс уриалаад байгаа санал билээ. БНАСАУ-ын саналыг хүлээж авч үнэлэх ёстой гэдэг тал дээр зургаан талын хэлэлцээнд оролцогчид АНУ, Япон, Өмнөд Солонгос улс зэрэг түншүүдээсээ Пхеньян хүлээж байгаа нь мэдээж. Хямралаас гарах замыг эрж хайхын тулд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчийг Пхеньян, Сөүл рүү явуулья гэсэн оросын санал хүчин төгөлдөр хэвээрээ байна.Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэвийн болгох консенсусийг боловсруулахын тулд “зургаагийн” яаралтай хуралдааныг хуралдуулах нь зүйтэй гэж ОУ үзэж байгаа юм.