“Адмирал Макаров” мөс зүсэгч хөлөг онгоц, Алс Дорнодын Агнуурын тэнгист мөсөнд боогдсон  “Итгэлийн эрэг” загас агнуурын хөлөг онгоцийг мөсөн дундаас гаргаж эхэллээ гэж ОУ-ын Тээврийн яамны хэвлэлийн албаны мэдээг иш татан ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа. Урьд нь “Адмирал Макаров” хөлөг, “Мыс Елизаветы” хөлгийг мөснөөс чөлөөлж, “Профессор Кизеветер” эрдэм шинжилгээний хөлгийг аюулгүй усанд гаргасан юм. Одоо мөсөн дунд “Содружество” хөвдөг бааз үлдээд байна. Хөвдөг бааз, мөс зүсэгчээс өргөн учраас түүнийг мөсөн дундаас гаргах л хамгийн хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөө орой “Адмирал Макаров” хөлөгт туслахаар мөс зүсэгч “Красин” онгоц хүрэлцэн ирнэ.