Тверь мужийн цахилгаан хангамжийг бүрмөсөн сэргээлээ гэж ОУ-ын ОБЯ мэдээллээ. “Сүлжээг удирдах төв хэвийн ажиллаж байна” гэж ОБЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. Нөхцөл байдал тогтворжсон ч гэсэн тус мужид шуурхай албаны штаб ажилласаар байна. Москва мужид бас цахилгаан хангамжийг бүрмөсөн сэргээлээ. 12-р сарын сүүлийн долоо хоногт Төв Оросын хэд хэдэн мужид цахилгаан хангамжийн асуудал хүндэрсэн юм. Бороо орж, их цас унаж хүчтэй салхилснаас болж цахилгааны утас тасарч, модод унасан тул Москва, Нижегород, Тверь, Смоленск мужуудын олон суурин газрууд цахилгаангүй болсон юм. Урьд нь Москва орчмын 18 дүүрэгт “онц байдал” зарласан билээ.