Сахалины эрэгт өнөөдөр, оросын 14 иргэн байгаа “Партнер” загас агнуурын онгоцийг эрэх ажлыг сэргээлээ. Урьд шөнө энэ онгоц SOS дохио өгсөн бөгөөд шууд л эрэх, аврах ажиллагааг эхэлсэн юм. Харин Татарын хоолойд далайн шуурга эхэлснээс болж ажил хүндэрсэн билээ. Цаг агаарын байдлаас болж нисэх хүчнийг татан орууллаа.”Партнер”-ийн загасчид, онгоц живж байна, аврах тавцангаас ганц нь л нээгдлээ гэж мэдээлж амжсан байна. Одоо хүртэл онгоцны хэлтэрхий, багын гишүүдээс хэн нэгний олж илэрүүлж чадаагүй байна.