Асрамжийн газрын хүүхдүүдэд гэр бүлийг нь ямар нэг хэмжээгээр орлуулах зүйл хийх нь улсын зорилт байх ёстой. Москвагаас зүүн хойш 300 километрт оршдог Иваново хотын хүүхдийн асрамжийн газрын хүмүүжүүлэгчидтэй Д. Медведев уузлахдаа ингэж мэдэгдлээ. “Хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж, томчуудын амьдралд ороход нь болон нийгэмдээ дасан зохицоход нь туслах” хүнд хэцүү хөдөлмөр хийж байгаа тэдэнд талархал илэрхийллээ. Ийм хүүхдүүдэд тохирсон янз бүрийн хэлбэрийн асрамжийн газруудыг хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, гэр бүлийн хэлбэрийн асрамжийн газар байж болно. Сүүлийн 5 жил хүүхдийн асрамжийн газрын хүмүүжүүлэгчдийн тоо 30%-иар цөөрснийг мэдээлээд, тэдэнд онцгой анхаарал хандуулахыг бүс нутгийн тэргүүнд даалгалаа. “Энэ бол ёс суртахууны болон хүнлэг чанарын асуудал юм” гэж тэмдэглэлээ.