КАМАЗ ачааны машинтай оросын иргэн Фирдаус Кабировын баг, Өмнөд Америкт болж байгаа “Дакар” уралдааны таван шатны дүнгээр түрүүлж явна. Чилийн Калама гэдэг газраас Икике боомт хот хүрэх зайд 2 дугаар байрыг оросын Эдуард Николаевын баг эзэлсэн байна. “Татра” машинтай чехийн Алеш Лопрайс гуравдугаарт орсон байна. Владимир Чагин дөрөвдүгээрт орсон бөгөөд ачааны машины ангилалд түрүүлж явсан байраа Кабировт алджээ.