Орос, АНУ-ын СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг батлах хуулийн төслийн хоёр дахь, гурав дахь уншилтанд таван засвар, Төрийн Думын мэдүүлгийн хоёр төслийг бэлтгээд байна. Оросын парламентын доод танхимын олон улсын хорооны дарга Константин Косачев энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр засварт энэ баримт бичгийг батлах нөхцөл болон ОУ-ын удирдлага болон парламентын бүрэн эрх, ОУ-ын гэрээнээс гарах нөхцлийг тодоруулж байна. Нэг мэдүүлэгт “стратегийн тогтвортой байдал” буюу СДЗ ба ПДХ систем хоёрын харилцан уяалдааг батлах гэсэн орос ойлголтыг оруулсан байна. Хоёр дах уншилтын засварын хуулийн төслийг тус хороо 1-р сарын 12-нд хэлэлцэхээр төлөвлөж байна. СДЗ-ийн гэрээний анхны уншилтыг Төрийн Дум 12-р сарын 24-нд баталсан билээ. АНУ-ын Сенат 12-р сард гэрээг баталсан гэхдээ гэрээний тогтоолд хэд хэдэн өөрчлөлт оруулсан юм. Ийм учраас Төрийн Дум, зөвшилцөх ёстой өөрийн засварыг бэлтгэж гэрээг гурван уншилтаар хэлэлцэхээр шийдсэн билээ.