“Хүйтэн дайны” машиныг устгах нь ОХУ, АНУ-ын 2011 оны ерөнхий зорилго билээ. Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн захирал Сергей Ознобищев манай радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Москва, Вашигтон хоёр 2010 онд энэ чиглэлд хамтарсан алхам хийлээ. Хамтын ажиллагаа гэдэг бол орос, америкын харилцааны загасны дэгээг живүүлэхгүйн тулд усны дээр байдаг хөвөгч гэсэн үг гэж улстөрч тэмдэглээд: Улстөрчид болон шинжээчдийн толгойд “хүйтэн дайны” үеийн улиг болсон бодол амь бөхтэй зууралдсаар л байна.Бид түүгээр л сэтгэсээр л байна. Ямар нэг нөхцөл байдлыг шүүн хэлэлцэх болоод ирэхээр аль нэг тал болзошгүй дайсан болж харагддаг, өрсөлдөгч бол ч  энүүхэнд. Энэ ойлголт болон үүнээс үүдсэн итгэлгүй байдал хадаглагдснаас болж биднийг ёроол руу татсаар л  байна. Хэрвээ бид энэ бодлоос ангижирч чадахгүй бол шинэ аюул заналын эсрэг хамтран тэмцэх түншлэлийн болон хамтын ажиллагааны түвшинд хэзээ ч хүрч чадахгүй гэж тэр хэллээ. СДЗ-ийг хорогдуулах тухай орос, америкийн гэрээг баталсан явдал 2010 оны дэлхийн бодлогод гарсан том үйл явдал билээ. Сүүлийн үед анх удаа цөмийн зэвсэгтэй хоёр гүрэн улс зэвсэгээ хорогдуулах талаар чухал алхам хийсэн төдийгүй цөмийн зэвсэгтэй бусад гүрэн улсуудад жишээ үзүүллээ. СДЗ-ийн тухай гэрээ мэтийн ийм чухал заагт очиж чадлаа. Ерөнхий асуудлуудын дотор хамтран шийдэх асуудлыг эхэлсэн буюу үргэлжлүүлсэн ба цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээгээр тойм бага хурал хуралдуулах шаардлагатай байна. СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг батлаагүй бол боломжгүй байсан төгсгөлийн баримт бичгийг ч боловсрууллаа. Энэ нь цөмийн аюулгүй байдлын тухай Вашингтоны дээд хэмжээний уулзалт юм. Энэ уулзалт ч ургаш ахих чухал алхам болсон. Ер нь бид хамтран ажиллах талд байсан. ОХУ, АНУ мэтийн хүчирхэг улс ч дангаараа даяарчлалыг хамарсан асуудлыг үр ашигтай шийдэж чадахгүй гэдгийг бид сайн ойлгож байна гэж тэр ярилаа. Энэ жил, даяарчлалыг хамарсан аюул заналд хандах хандлага дээр Москва, Вашингтоны ойртолт ажиглагдах байх гэж Сергей Ознобищев үзэж байна: Ираны цөмийн пуужинт хөтөлбөрийн эсрэг бид үр ашигтай тэмцдэг болоод байна. Энэ ажлын үр дүн нь нүдэнд тусахаар байна. Бид алан хядах ажиллагааны эсрэг амжилттай тэмцээд зогсохгүй, тэмцлийн хэлбэрийг ч олж авлаа. ПДХ системийн салбарт хамтран ажиллая гэсэн ОУ-ын санал байна. Хэрвээ бид хамтарсан ПДХ системийн тухай тохиролцож чадахгүй бол зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе эхлэнэ гэсэн анхааруулага энэ саналтай цуг байсаар байх болно. 2011 онд ОУ, АНУ-тай өндөр технологийн болон инновацийн салбарт идэвхитэй хамтран ажиллах хэрэгтэй гэж Сергей Ознобищев үзэж байна. АНУ бол Япон, ЕХ-ны нэгэн адил энэ салбарын тэргүүлэгч юм. Энэ салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлж улс орны дотоодын хурдасгасан хөгжлийг хангахын тулд оросын гадаад улс төрийн бодлогын бүх нөөц бололцоог ашиглах хэрэгтэй. Тэр тусмаа энэ бол хоёр урсгалтай зам бөгөөд харилцан ашигтай гэдэг нь ойлгомжтой. ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид сүүлийн үед их ярих болсон жинхэнэ түншлэлийн харилцааг үүнгүйгээр бий болгож болохгүй билээ.