Өнөөдөр 1-р сарын 7, Оросын Үнэн алдартны шашинтууд, сүм хийдийн томоохон баяр Христосын мэндэлсэн өдрийн баярыг тэмдэглэж байна.Христос шашинтнуудын гол баярын нэгийг Оросын Үнэн алдартны сүм хийдтэй цуг Сербын, Иерусалимын, Гүржийн сүм хийдүүд болон Афон тэмдэглэж байна. Уламжлал ёсоор Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба, оросын болон бүх орос ертөнцийн үнэн алдартны шашинтнуудад энэ гэгээн баярыг тохиолдуулан баяр хүргэлээ: Эрхэм хүндэт ахан дүүс нараа. Христосын төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байгаа яг энэ мөчид энэ өдөр бидний болон бүх хүн төрлөхтний амьдралд ямар их ач холбогдолтой вэ гэдгийг эрэгцүүлэн бодох ёстой. Амьдралын утга учрын тухай, авралын тухай, итгэл найдвараа яаж олж авах вэ гэсэн асуултын хариуг хүмүүс зуун, зууны турш эрсээр ирсэн. Христосын мэндэлсэн өдрийн баяраар бидэнд Бурханы бодит үнэн нээгдэж байгаа юм. Христос бол хувь хүн болон бүх ард түмний итгэл, аврал, амьдралын утга учир билээ гэж тэр хэллээ. Өнөөдөр хүмүүс урьд урьдахаас илүү харилцан мэдээлэлж, эвлэлдэн нэгтэх ёстой гэж тэргүүн хамба Кирилл хэллээ. Зөвхөн ийм аргаар л сүм хийдийг устгагчид болон орчин цагын аюул заналыг сөрөн зогсож чадна. Сүм хийд зуун зуун жил хүмүүсийг эвлэлдэн нэгтэхийг уриалан дуудаж байсан гэдэгт тэргүүн хамба итгэлтэй байна: Сүмийн ном хурах гол ажиллагааг нэрлэдэг “литургия” гэдэг грек үг нь “нийтийн хэрэг” гэсэн үг юм. Дэлхий дахин болон хүний тухай Бурхан багшийн сургаалыг амьдралд хэрэгжүүлэх нэгдсэн үйл хэрэг, нэгдсэн залибарлаар бидний бүх амьдрал “литургия”болох ёстой. Энэ нь шашин нэгт ах, дүү болон одоохондоо зүрхэндээ Бурхан багшаа тогтоож авч чадаагүй, түүнд хүрэх замд яваа бүхэнтэй эв санааны нэгдэлтэй байхыг шаардаж байгаа юм. Олон үндэстэн ястантай нийгмийн эв санааны нэгдэл гэдэг нь өөр шашинтай, өөр үндэстэн ястантай хамтран ажиллаж амьдрах аргыг хэлж байгаа юм. Оросын нийгэм хангалттай эв нэгдэл, нягтралтай биш байна гэдгийг 2010 онд харууллаа. Ямар нэгэн харилцан үл ойлгоцол, нийтлэг биш байдал үндэстэн хоорондын ертөнцийг ганхуулаад зогсохгүй, уламжлалт шашны үндэс суурийг донсолгож мэднэ. Ийм учраас л өвөг дээдсийнхээ шашныг дурсан санаж, уламжлалыг нь хадгалахын тулд түүний сургаалыг л дагах ёстой. Христосын мэндэлсэн өдрийн баярыг сүм хийдүүд өнөөдөр тэмдэглэж байна. “Үнэнч шулрага ёс, хайр дурлал, энх тайвныг тогтоосон Түүний хуулиар хүмүүсийг, амьдрахыг уриалан дуудаж, Христос Бурхан бидний амьдрал болон хүн төрлөхтний түүхэнд бодитойгоор орж ирсэн гэдгийг христос шашинтнууд бид мэддэг ба итгэдэг билээ” гэж тэргүүн хамба Кирилл төгсгөлд нь хэллээ.