Москва орчмын бүх суурин газрууд цахилгаантай боллоо. Москва мужийн засгийн газраас энэ тухай мэдээлсэн байна. Пүрэв гаригийн өглөө гэхэд 48 суурин газрын цахилгаан хангамжийг сэргээсэн байлаа. 12-р сарын сүүлийн долоо хоногт Төв Оросын хэд хэдэн мужид цахилгаан хангамжийн асуудал хүндэрсэн юм. Бороо орж, их цас унаж хүчтэй салхилснаас болж цахилгааны утас тасарч, модод унасан тул Москва, Нижегород, Тверь, Смоленск мужуудын олон суурин газрууд цахилгаангүй болсон юм. 400 мянган хүн гэрэлгүй хоцорсон байна.Москва  мужийн амбан захирагч Борис Громов 1-р сарын 2-нд Москва орчмын 18 дүүрэгт “онц байдал” зарласан байна.