“Адмирал Макаров” мөс зүсэгч хөлөг, Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Профессор Кизеветер” хөлгийг гаргаад дараагийн онгоцийг мөснөөс гаргаж авахаар явлаа. Өнөөдөр “Профессор Кизеветер” хөлгийг бага мөстэй усанд, мөс зүсэгч “Магадан” хөлөгт хүлээлгэж өгсөн бөгөөд энэ хөлөг аюулгүй усанд оруулах юм. “Адмирал Макаров” хөлөг мөсөнд боогдсон бусад хөлгүүдэд зам гаргаж өгөхөөр явсан бөгөөд түүнд туслахаар “Красин” хөлөг ирж явна. Сахалинын хойгийн мөсөн хавханд “Найдварын эрэг” тээврийн хөлөг, “Содружество” хөвөгч бааз үлдээд байна. Энэ хоёр хөлөг дээр багын гишүүд 400 хүн байгаа юм байна.