ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев үнэн алдартны шашинтай оросууд болон ОУ-ын нийт иргэдэд Христосын мэндэлсэн өдрийн баярын мэнд хүргэлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. “Христосын мэндэлсэн өдрийн баяр нь хайр сэтгэл, сайн сайханы үнэт зүйл нь түр зуурынх биш гэдгийг байнга сануулж байдаг юм. Энэ үнэт зүйлүүд нь зуун зууны турш ёс суртахууныг байнга бэхжүүлж, оросын ард түмнийг нэгтгэн нягтруулж байсан билээ. Үеийн үед манай газар шороон дээр энх тайван, зөвшөлцлийг хадгалаж, ОУ-ыг ямарч сорилтыг даван туулахад нь туслаж байсан билээ” гэж баярын илгээлтэнд өгүүлсэн байна. “Христосын төрсөн өдрийн баяр бүх хүнд өөрийн хүчиндээ итгэх итгэл, баяр хөөр, итгэл найдварыг бэлгэлэх болтугай” гэж төрийн тэргүүн хүсэн ерөөсөн байна.