Үнэн алдартны шашинтай оросууд өнөөдөр Христосын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл, Аврагч Христосын сүмд ном хурахдаа Эх орныхоо төлөө болон дээд бурхан туслана гэдэгт итгэх итгэлийн төлөө залибрахыг уриаллаа. Ямар үндэстэн, ямар шашин шүтдэг, нийгмийн ямар гарал үүсэлтэйгээс шалтгаалалгүйгээр бүхэнд туслах ёстой христосчуудын ариун үүргийн тухай тэр дахин санууллаа. Бүх тивийн сүм хийдүүдэд баярын ном хуралдаан шөнөжингөө, өглөө болтол боллоо. Юлианы хуанлигаар 1-р сарын 7-нд Христосын мэндэлсэн өдрийг Сербийн, Иерусалимын, Гүржийн сүм хийдүүд болон дорнын ёс жаягтай католикууд тэмдэглэдэг юм. Мөн баярын ажиллагаа Иисус Христосын төрсөн Вифлеемд боллоо. Москвагийн Аврагч Христосын сүмд болсон баярын ном хуралдаан дээр ерөнхийлөгч Д.Медведев гэргийн хамт байлцлаа.