Таджикстаны зүүн нутагт хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгасаар байна. Душанбегийн урьдчилан хорихоос оргосон гэмт хэрэгтнүүдийг эрж, хайх хүрээнд энэ ажиллагаа явагдаж байна. Оргосон гэмт хэрэгтнүүдийн нэг бүлгийг устгаад байна, одоо хоёр дахь бүлэглэл нь үлдээд байна. Өнгөрсөн жилийн 9-р сард засгийн газрын цэргийн цуваанд халдаж 28 цэрэг офицерыг нам буудаж алсан хэргээр энэ алан хядагчдыг буруутгаад байгаа юм. Өнгөрсөн жилийн 8-р сард урьдчилан хорих газраас Таджикстан, Узбекстан, Афганистан улсуудын иргэд багтсан 25 гэмт хэрэгтэн оргосон юм. Одоогийн байдлаар 12 гэмт хэрэгтэнг баривчлаад, 3-ыг нь устгаад байна.