Оросын ачааны “КАМАЗ”-ууд “Дакар-2011” уралдааны 4 дэх шатанд түрүүллээ. Энэ уралдааны 6 удаагийн аврага Владимир Чагины баг лхагва гаригт 2 цаг 10 минут 18 секундийн дүн үзүүллээ. “Дакар”-ын хоёр удаагийн аврага Фирдаус Кабиров хоёрдугаарт ирсэн байна. Гуравдугарт чехийн иргэн Алес Лопрайс орсон байна. Уралдаанд оролцож байгаа 51 орны төлөөгчид 9500 километр зам туулах ёстой бөгөөд үүний ихэнх хэсэг нь хурдны зам юм. Энэ маршрут Аргентин, Чили улсуудын нутаг дэвсгэрийг дайрч байгаа бөгөөд 1-р сарын 15-нд Буэнос-Айрест барианд орох юм байна.