Сургутад шатсан Ту-154 онгоцны ослыг нарийн шалгахыг ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт Тээврийн яаманд даалгалаа. Мөрдөн байцаалтын дүнгээс болоод энэ төрлийн онгоцийг цаашид ашиглах, эсэх асуудал тавигдах байх. Сургут, Москвагийн чиглэлд 1-р сарын 1-нд нисэх байсан Ту-154Б-2 онгоц, хөдөлгүүрээ залгасны дараа шатсан юм. Энэ ослоос болж 3 хүн амь насаа алдаж, 40 гаруй хүн түлэгдэж, угаартсан байдалтай эмнэлэгт хэвтсэн байна. “Ослын учир шалтгааныг маш сайн судлах хэрэгтэй, учир нь энэ шинэ онгоц биш шүү дээ” гэж Медведев тэмдэглэсэн байна. “Хэрвээ ямар нэгэн ерөнхий эвдрэл олох юм бол энэ онгоцыг цаашид ашиглаж болох эсэх талаар бодох хэрэгтэй” гэж Медведев хэллээ. Сургутын онгоцны буудал дээр болсон ослын шалтгааныг тодоруулахаас нааш Ту-154Б онгоцыг ашиглахгүй байхыг авиа компаниудад Оросын тээврийн мэргэжлийн хяналтын газар зөвлөөд байна гэж Тээврийн яамны сайд Игорь Левитин ерөнхийлөгчид мэдээллээ. “Хэлмэгдэгсэдэд шаардлагатай төлбөрийг даруйхан төлнө гэж” Медведев тэмдэглэлээ.