Энэ бол оросын спортын 2011 оны хамгийн анхны, хамгийн том ялалт боллоо. АНУ-ын Буффало хотод болсон тэмцээнээс ОУ-ын залуучуудын шигшээ баг, хоккейн дэлхийн аврага цолыг хүртлээ. Төгсгөлийн тоглолтонд оросууд, канадчуудыг 5:3 харьцаатайгаар хожлоо. Энэ ялалт үнэхээр сэтгэлийн их тэнхээг харууллаа. Эхний хоёр шатанд оросууд гурван шайбыг дараалан алдсан юм. Гуравдах шатанд канадчууд өөрийн ялалтдаа итгэлтэйгээр мөсөн талбай дээр гарч ирлээ. Ийм учраас эхний гоол тэдэнд анзаарагдалгүй өнгөрлөө. Харин дараагийн 5 минутад оросууд, канадчуудыг сэхээ оруулан гоолоо тэнцүүллээ. Тоглолт дуусахаас хэдхэн минутын өмнө оросууд 4 дэх шайбаа орууллаа. Дараа нь шууд “алтан” шайбаа оруулсан юм. ОУ-ын залуучуудын шигшээ багын ерөнхий дасгалжуулагч Валерий Брагин ингэж дүгнэж байна: Тэд энэ ялалтыг авахыг хүссэн, авч ч чадсан жинхэнэ эр улс. Хамгийн гол нь канадчуудтай тоглохдоо, өөрийгөө бүрэн өгч чаддаг, хосолсон тоглолттой орос хоккей тоглох хэрэгтэй юмаа, энэ л ийм үр дүнд хүргэлээ гэлээ. Энэ ялалт бол үнэхээр удаан хүлээсэн жинхэнэ ялалт байсан юм. Оросын залуучуудын шигшээ баг сүүлчийн удаа “алтан” медалийг 2003 онд л хүртсэн юм. Энэ бол залуучуудын дэлхийн аврагаас авч байгаа 4 дэх алтан медаль юм. Энэ тэмцээний сүүлийн 10 жилд орос, канадчууд 5 удаа таарсан. Өнөөдрийг хүртэл онооны харьцаа 3:2 канадчууд давамгайлж байлаа. Энэ аврага шалгаруулах тэмцээний хэсгийн тэмцээний эхний тоглолтод канадчуудад хожигдсныхоо хариуг оросууд авч онооны харьцааг тэнцүүллээ. Канадчууд хоёр жил дараалан дэлхийн аврага болж чадаагүй юм. 2010 онд тэд АНУ-ын шигшээ багт хожигдсон билээ. Энэ ялагдал тэднийг дэлхийн аврагыг 5 жил дараалан авах боломжийг тасалсан юм. Америкууд энэ удаад хүрэл медалийн төлөө шведүүдтэй тоглож ялсан юм. Алтан медалийн төлөө оросууд маш хүнд замыг туулсан билээ. Оросууд хэсгийн тоглолтод канад, шведүүдэд хожигдож, маш хэцүү байдалд ороод байсан. Дараагийн хоёр тоглолтод зөвхөн ялалт байгуулж байж л медалийн төлөө тоглох эрх олж авах байлаа. Үүний үр дүнд норвег, чехуудыг бут ниргэлээ. Дараа нь хоёр зориг төгөлдөр ялалт байгууллаа. Дөрөвний нэгийн тэмцээнд, финүүдийг нэмэлт цаг авч байж, шведүүдийг торгуулийн цохилтоор ялсан билээ. Сүүлийн жилүүдийн шийдвэрлэх тоглолтод оросын хөгжөөн дэмжигчдийн санааг ихэд зовооход хүргэсэн канадчуудыг төгсгөлийн тоглолтод дээр заавал хожих ёстой гэж оросууд үзэж байлаа. 2008,2009 оны дэлхийн аврагаар ОУ-ын томчуудын шигшээ баг ямар их хүч хөдөлмөрөөр канадчуудыг ялж байсныг бүгдээрээ сайн санаж байлаа. Ванкуверийн Өвлийн Олимпиадын дөрөвний нэгийн тэмцээнд канадчууд оросуудыг хожиж медальд хүрэх замы нь хааж байсныг мартаагүй байна. Ийм учраас оросын залуучуудын шигшээ багын өнөөдрийн ялалт тэр бүх хожигдлын хариуг авсан хэрэг боллоо. Хамгийн гол нь энэ бол ирээдүйн сайхан амжилтын гараа юм. Залуучуудын аврагаас “алтан” медаль авна гэдэг хоккейчин бүхэнд улсын шигшээ багт орох гэрэлт замыг нээж өгч байна гэсэн үгээ. Томчуудын шигшээ баг энэ жил дэлхийн хүчтэй багуудын нэг гэдгээ батлаж хамгийн гол нь 2014 оны Сочийн Өвлийн Олимпын наадамд ялалт байгуулна гэдгээ харуулах болно.