Улс төрийн хямралаас гарахын тулд хоёр талын хэлэлцээр хийе гэсэн БНАСАУ-ын саналыг Өмнөд Солонгос улс няцаалаа. Сөүл энэ саналыг хүлээж авах аргагүй “өдөөн” хатгасан санал гэж нэрэллээ. Урьдчилсан ямарч болзолгүйгээр яриа хэлэлцээр хийхийг Пхеньян, өмнөдийнхэнд санал болгосон юм. Энэ санал санаачлагыг хойд солонгосын засгийн газрын гишүүд, БНАСАУ-ын улс төрийн нам болон олон нийтийн байгууллагатай уулзаж зөвшилцсөн бөгөөд ЦТАК агентлагын бүх сувгаар тараасан байна. Өмнөд Солонгос улсын үндэсний эв нэгдлийн яамны төлөөлөгч, энэ саналыг хэлбэрийн хувьд “зүй ёсгүй”, “Өмнөдийн эсрэг Умардын сурталчилгааны кампанит ажлын нэг хэсэг” гэж нэрэллээ. Сөүлийн байр суурийг Вашингтон шууд л дэмжлээ. АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Филипп Кроули, БНАСАУ эхлээд урт хугацааны үр бүтээлтэй яриа хэлэлцээнд бэлэн гэдгээ харуулах ёстой гэж мэдэгдлээ. Өөрийнхөө цөмийн хөтөлбөрийг устгах талаар авсан амлалтаа биелүүлэх, цаашдын өдөөн хатгасан ажиллагаанаас татгалзах үүрэг авах зэрэг нь Пхеньяны энэ чиглэлд хийх нэг алхам болох ёстой гэж тэр хэлсэн байна. Яриа хэлэлцээг даруй эхлүүлэх Пхеньяны саналыг Бээжин дэмжлээ. Пүрэв гаригт БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лей, хоёр талын яриа хэлэлцээг хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Солонгосын хойгийн асуудлыг шийдэх хамгийн үр бүтээлтэй арга гэж үзэж байна гэж мэдэгдсэн байна. Шар тэнгисийн Ёнпхёндо арлын ойролцоо 11-р сарын 23-нд буудалцаан болсны дараа тэнд байдал хурцатсан билээ. Энэ мөргөлдөөнөөс болж энгийн номхон иргэд амь насаа алдсан юм. Дараа нь 12-р сарын 20-нд өмнөд солонгосын  цэргийнхэн яг энэ газар тэнгисийн хээрийн сургуулийн явцад сургуулийн болон байлдааны буудлага хийсэн юм. БНАСАУ-ын төр засаг үүнийг анхаарал хандуулах шаардлагагүй ээлжит өдөөн хатгалага гэж үзсэн юм. Харин урьд нь өмнөдийн хээрийн сургуулийн хариуд цөмийн зэвсэг хэрэглэн хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан юм. Байдлыг хяналтнаас гаргахгүйн тулд Москва энэ нөхцөл байдалд таарсан нэмэлт арга хэмжээ авсан гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сануулаад: Бид Сөүл, Пхеньян болон Токио, Вашингтон, Бээжингийн түншүүдтэйгээ идэвхитэй ажиллаж байна. Нөхцөл байдлыг намжаахын тулд бид ажиллаж байна. 2005 оны 9-р сард боловсруулсан, хэлэлцээрийн процессийн оролцогчид даган мөрдөх болсон тэр консенсусын суурин дээр бий болсон тохиролцоог даган мөрдөхийн тулд юу хийх ёстойг шийдэх болон ямарч урьдчилсан болзолгүйгээр зургаан талын хэлэлцээрийнхэн цугларах хэрэгтэй байгаа юм. Энэ бүс нутгийн нөхцөл байдал, эсрэг талынхан адилхан хүлээж авах тийм алхамыг Пхеньян болон Сөүлийн аль нэг нь хийхийг шаардаж байгаа юм. Умардын саналыг Өмнөдийнхөн дэмжсэнгүй. Ямарч байсан “бөмбөг” шидэгдлээ, харин одоо Пхеньян, Сөүлийг дайсагнаж байна гэж буруутгах байхдаа.