Москвагийн болон Бүх Оросын тэргүүн хамба Кирилл оросуудад Христосын мэндэлсэн өдрийн баярын мэнд хүргэлээ. Тэр өөрийн илгээлтдээ, хүн бүр бурханы тухай өөрийн гэсэн сэдлэгтэй байдаг гэдгийг санууллаа. Тэргүүн хамбын илгээлтийг 20 хэл дээр хэвлэсэн байна. Москвагийн сүм хийдийн гадаад харилцааны хэлтсийн сайт дээр илгээлтийг нийтэлжээ. Өнөөдөр Үнэн алдартны шашныхан Христосын төрсөн өдрийн өмнөх битүүний өдрөө угтаж байна. Өнөө өглөө Москвагийн болон Бүх Оросын тэргүүн хамба Кирилл, Аврагч Христосын сүмд бурханы ном уншлаа. Орой нь тэр Христосын мэндэлсэн баярыг угтаж авна. Шөнийн баярын ном хуралт хэдэн цаг үргэлжлэх бөгөөд 1-р сарын 7-нд өндөрлөнө. Баярын ном хуралт Оросын бүх үйлчилж байгаа сүм хийд болон гадаадад байгаа оросын хийдүүдэд болно. Христосын мэндэлсэн өдрийг оросын үнэн алдартны сүм хийдтэй цуг 1-р сарын 7-нд Иерусалимын, Сербын, Гүржийн болон Афон, эртний зүүн ба зүүн католик сүмүүд тэмдэглэж байна.