Дэлхийн аврага болсон оросын залуучуудын хоккейн шигшээ багт ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев баяр хүргэлээ. Тэрээр өөрийнхөө “Твиттерт” “Сайн залуус” гэж тэмдэглэжээ. Оросын залуучуудын шигшээ баг төгсгөлийн тоглолтод канадчуудтай тоглож 5:3 харьцаатайгаар хожсон юм. АНУ-ын хоккейн шигшээ баг 2010 онд дэлхийн аврага болсон билээ. Үүнээс өмнө 5 жил дараалан канадчууд аврага болж байсан юм.