Канадын үе тэнгийнхнийгээ сэтгэлийн тэнхээгээр 5:3 харьцаагаар хожсон  оросын залуучуудын хоккейн шигшээ баг дэлхийн аврага боллоо. Энэ тоглолт АНУ-ын Буффало хотод болсон юм. Хоёр шатанд 0:3 харьцаатайгаар хожигдож явсан оросын залуучууд гурав дахь шатанд завсаргүй 5 гоол канадын хаалганд хийж чадсан юм. Энэ бол оросын залуучуудын дэлхийн аврагаас авч байгаа дөрөв дэх “алтан” медаль юм. Тэд бас 6 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж байсан билээ. Шведүүдийг хожсон АНУ-ын баг энэ удаа гуравдугаар байрт оржээ.