Москва орчмын зүүн хэсгийг тэжээж байсан бүх дэд станциудыг цахилгаанчид холболоо. Энэ тухай, Москвагийн цахилгаан сүлжээний нэгдсэн компанийн төлөөлөгч Виталий Струговец лхагва гаригийн орой мэдээллээ. “Лхагва гаригт “Жуковка” дэд станцыг заслаа. Ингээд Москва мужид засаагүй нэг л станц үлдлээ, тэр нь мужийн баруун хэсэгт байгаа” гэж Струговец хэлснийг иш татан ИТАР-ТАСС мэдээллээ. Хүчтэй салхи болон их цас унаснаас болж гэмтсэн Москва орчмын цахилгаан хангамжийг сэргээн засварлахын тулд пүрэв гаригийн шөнө 270 гаруй мэргэжилтнүүд ажиллана.