Германын алдартай “Бони-М” хамтлагын дуучин Бобби Фаррель зүрхний өвчний улмаас нас барлаа.Оросын шүүх эмнэлэгийн шинжээчдийн гаргасан шинжилгээ, ямарч гэмт хэргийн ул мөр байхгүй гэдгийг нотолсон гэж Оросын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Сергей Капитонов мэдээллээ. Фарреллийн цогцсыг түүний эх орон Нидерланд улс руу явуулсан гэж мэдэгдсэн байна. Петербургийн “Амбассадор”буудлын өрөөнд нэрт дуучин нас барсан байжээ. Энд тэрээр хувийн журмаар концерт тоглох ёстой байсан байна. “Бони-М” хамтлаг 70-80-аад онд үнэхээр нэрд гарч байсан билээ.