Оросын Алс Дорнодын Камчаткын Кизимен галт уулын үнсэн үүл Номхон далайн чиглэлд 400 километрт сунаад байна. Энэ хойгийн хэд хэдэн дүүрэг үнсэнд дарагдаад байна. Кизимен нь Камчаткын 29 сэрүүн галт уулын нэг юм. Энэ галт уул хамгийн сүүлд 1929 онд дэлбэрсэн байна. Хэдэн арван жил “унтаж байсан” 2500 метрийн өндөртэй энэ галт уул өнгөрсөн зун сэрсэн билээ.