Таджикстаны зүүн нутагт хүчний байгууллагын явуулсан ажиллагааны явцад Аль-Каидатай холбоотой хээрийн захирагчийн толгойлож байсан алан хядагчдын бүлгийг устгасан байна. Энэ алан хядагчид өнгөрсөн жилийн 9-р сард засгийн газрын цэргийн цуваанд халдаж 28 цэрэг, офицеруудыг нам буудаж алсан билээ. 1990-ээд оны эхэн болон дунд үеийн иргэний дайны жилүүдэд Таджикстаны зүүн нутаг засгийн газрын цэрэг болон лалын сөрөг хүчний хоорондох сөргөлдөөний гол төв байсан билээ. Таван жил сөргөлдсний дараа 1997 онд Москвад энх тайван тогтоох ерөнхий хэлэлцээнд гарын үсэг зурсан билээ. Зарим нэгэн алан хядагчид ууланд бүгсэн бөгөөд засгийн газрын цэргийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байна.