2010 оны хамгийн гол валютын дүнг маш богиноор илэрхийлэж болно. Ямар валют хамгийн сайн, ямар нь хамгийн муу вэ? гэсэн асуултад одоо хэн ч зөв хариулж чадахгүй болсон. Мэдээж хэрэг хүчтэй валют гэдэг хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, эдийн засагт оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх чадвартай. Харин сул валют гэдэг бусад орны үйлдвэрлэгчдийн өрсөлдөөний давуу талыг бий болгодог. 2010 оны турш дэлхий дахин Хятад, АНУ хоёрын валютын сөргөлдөөнийг ажиглалаа. Юанын зориуд буулгасан ханш Вашингтонд аль хэдийнээс таалагдахгүй байгаа юм. Өөрийнхөө валютанд хийж байгаа зальт арга 9-р сард туйлдаа хүрсэн нь Хятадыг буруутгах сайхан боломж болсон юм. Хятадын импортын бараанд гаалийн татвар ногдуулах тухай өргөдлийг америкын компаниуд гаргаж болох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхим сайшаасан билээ. Доллартой харьцаж байгаа юанийн хэт бага ханшнаас болсон алдагдлыг ийм маягаар нөхөж болно гэсэн үг. Өөрийнхөө асуудалд буруутныг эрж хайх нь тийм сайн арга биш. Америкууд үүний оронд өөрийн эдийн засгаа төвхнүүлэхийг бодсон нь дээр байх гэж Оросын микро санхүүгийн төвийн  захирал Михаил Мамута манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: Эдийн засгийн янз бүрийн салбаруудад зориулсан хэрэглэгчдийн хэрэгцээг барьж байхын тулд АНУ эхний ээлжинд маш их цаасан мөнгө гаргаж байна. Мөн АНУ-д санхүүгийн байгууллагуудын баланст болон бодит салбарыг санхүүжүүлэхгүй байгаа мөнгөний хэмжээ улам өсч байна. Цаасан мөнгө маш их хуримтлагдсан нь бодит салбарт хөрөнгө оруулах гэрэлт ирээдүйд хөрөнгө оруулагчдыг итгэх итгэлгүй болгож байна.Бээжин мэдээж хэрэг өөрийнхөө эдийн засгийг л бодож байгаа. Хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэсэн хариуг тэр дор нь өгсөн билээ. Христосын мэндэлсэн өдрийн баяр болохын өмнөх долоо хоногт АНУ, Хятад улсын хоорондын харилцаа бас нэг хүнд байдалд хүрлээ. Амьдрал нь хангалуун америкчуудаас авах татварын хөнгөлөлтийг Обама сунгахаар шийдсэн юм. Энэ нь улсын төсвөөс 500 тэрбум доллар алдана гэсэн үг. Үүнээс үүдээд улс орны тэртэй тэргүй их байгаа өр өсч, америкийн хувьцааг хадаглаж байгаа Хятад гэх мэт улсууд эрсдэлд орж байна. АНУ-ын төсвийн асуудал, европынхоос ч аюултай гэж Бээжин мэдэгдлээ. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулахаар европын улсуудын төр засгаас барьж байгаа арга хэмжээг хятадын дээд тушаалын нэг түшмэд илэрхий дэмжиснээс болоод евро өсөж, доллар уналаа. АНУ, Хятад улсууд ойрын ирээдүйд тохиролцоонд хүрнэ гэж бодохын гарз гэж шинжээчид үзэж байна. Энэ “мөргөлдөөний” улбаа Европт бас нөлөөллөө. Харин “хуучин ертөнц” валютын сөргөлдөөнд оролцохыг яарахгүй байна. Энд өөр механизм хэрэглэж байна. Жишээ нь, санхүүгийн тусламж. Нэг талаас энэ нь Грек, Ирланд улсуудыг мөнгөний ханшны хэт уналтаас аварлаа. Нөгөө талаас Португал улс ийм тусламж авахаас татгалзсан явдал шинжээчдийг болгоомжлуулж байна. Санхүүгийн тусламж авахыг ямар нэгэн улс оронд тулган шаардаж болно гэж үү? гэсэн асуулт төрж байна. Жишээ нь Ирланд улс авсан зээлээ ирэх онд төлөх ёстой. Санхүүгийн тусламж үзүүлсэн явдал Дублин ашигтай нөхцлөөр хөрөнгө оруулагчидтай чимээгүйхэн тохиролцож болох байсан боломжийг алдуулж, банкны хадгаламж эзэмшигчдийг банкнаас зугтаалагахад хүргэлээ. Ирланд улсын энэ байдал еврогийн ханшийг буурууллаа. Энэ байдал бүх европын аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тус боллоо. Тэгэхлээр иймэрхүү тусламж, америкуудын идэвхитэй хэвлэж байгаа долларын эсрэг тэмцэхэд Европ тивд бүхэлд нь хэрэгтэй юм. Өөрийн валютын ханшийг буулгахыг Япон, Өмнөд Солонгос болон бусад улсууд оролдож эхэллээ. ОУ-ын хувьд гэвэл, рублийн ханшийг хэт бэхжүүлэх, хэт сулруулах байдал гаргахгүйн тулд Төв банк бүхнийг хийж байна. “Энэ тоглоомоор бол эсрэг дүнтэй байж хэзээч ялж чадахгүй, харин томоохон алдах нь ойлгомжтой” гэж ТБ-ны даргын 1-р оролгч Алексей Улюкаев, ОУ-ын валютын дайнд оролцох хэлбэрийг ингэж тодорхойллоо.