ОУ-д 2011 онд парламентын сонгууль болно. Үүний дараагаас шууд л ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Олон асуудал хуримтлагдсан дотоод бодлогод илүү анхаарал хандуулах бол уу гэж Улс төрийн технологын төвийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин үзэж байна: Улс төрийн хүрээн дэх өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэлт хоёр л гол асуудал байх болно. Энэ асуудлаар олон янзын санал сэтгэгдэл байна. Нэг хэсэг нь эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна. Улс төрийн хүрээг бараг өөрчлөх хэрэггүй, энэ чигээр нь байлгах хэрэгтэй. Энэ талыг баримтлагчид улс төрийн хүрээндээ маш болгоомжтой хандаж, өөрийн эдийн засгаа идэвхитэй хөгжүүлж байгаа Хятадын туршлагыг илүүтэйд үзэж байна. Бас өөр ч санал бодол байна. Энэ саналыг ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев дэмжиж байгаа юм. Энэ нь улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтийг нэгэн зэрэг явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа явдал юм. Өөр нэг асуудал бол нийгмийн тогтвортой байдлыг болон улс төрийн процессийг удирдах явдлыг хадгалах явдал юм гэж тэр хэллээ.Орчин үеийн ардчилсан нийгэмийн нөхцөлд оросын улс төрийн институтыг дасан зохицуулахтай холбоотой энэ замаар замнах хэрэгтэй гэж Алексей Макаркин үзэж байна. Энэ нь оросуудад өөрсдөд нь маш чухал гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. ОХУ-ын ерөнхийлөгчид төр засгаас хэн нэр дэвших вэ? гэдэг маш чухал асуудлыг 2011 онд шийдэх ёстой гэж Алексей Макаркин үзэж байна: Энэ асуудал маш олон зүйлийг тодорхойлох асуудал болно гэж би үзэж байна. Төр засгаас хэн нэр дэвшихээс шалтгаалалгүйгээр  улс төрийн бодлогын чиглэл уламжилсан байдлаа хадаглах бол уу?Аль нэр дэвшигчийг дэвшүүлэх вэ? гэдгээс их зүйл шалтгаалах болно. Энэ бол бас л чухал асуудал гэж би бодож байна. Энэ шийдврийг ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр гаргана. Байдлаас ажихад тэр хоёр ямар нэгэн хамтарсан шийдвэр гаргах бөгөөд түүнийгээ ирэх сонгуулийн явцад оросуудад толилуулах бололтой гэж тэр хэллээ. Ирэх жилийн ОУ-ын улс төрийн хүчнүүдийн байрлалыг Алексей Макаркин ингэж таамаглаж байна. Төрийн Думын шинэ бүрэлдхүүнд урьд нь байсан намууд л үлдэх байх. “Нэгдсэн ОУ”, “Шудрага Орос орон”, “ОХУКН”, “Либерал АН”  эдгээр намууд байх болно. Одоо парламентын гадна байгаа намуудын хувьд гэвэл шинэ бүрэлдхүүнд багтах боломж байна. Харин хэт сөрөг хүчний намуудад сонгогчдын дэмжлэг тийм их биш байна. Сүүлийн үеийн нийгмийн судалгаанаас харахад, парламентэд хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэсэн ойлголт нийгэмд бий болж байна. Улс төрийн учир шалтгаан болон ардчилалын институтыг цаашид хөгжүүлэх цаашдын эх бичиг нь ОУ-ын хувьд хангалттай сонирхолтой улс төрийн жил болох бололтой.