Дагестаны Хасавюрт хотод өнөөдөр явуулсан тусгай ажиллагааны явцад доод тал нь дөрвөн алан хядагчдыг устгалаа гэж Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний хорооноос мэдээллээ.Аюулгүй байдлын холбооны албаны тусгайгийнхан болон ДХЯ-ныхан дээрэмчдийг  нэгэн жижиг гудамжинд байсан гарааш дотор бүсэлсэн байна. Мягмар гаригт тус БН улсын хүчний байгууллагынхан Махачкала хотын дүүрэгт хоёр дээрэмчнийг устгасан билээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын амь насанд нь халдах, алан хядах ажиллагаа явуулдаг “ махачкалийн хорлон сүйтгэх, алан хядах бүлэгтэй” холбоотой байсан гэж Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний хорооноос мэдээлсэн байна.