Дэлхийн хамгийн нэр хүндтэй “Дакар” уралдааны зургаан удаагийн аврага Владимир Чагин “Камаз” машинтайгаа энэ удаагийн уралдаанд түрүүлж явна. Уралдааны гурав дахь шатанд түүний баг хамгийн сайн үзүүлэлт үзүүлсэн байна. Хоёрдугаарт Чагины багын гишүүн Фирдаус Кабиров, гуравт “Татра” машинтай Алес Лопрайс нар ирсэн байна. “Дакар-2011” уралдаан гурав дахь жилдээ Өмнөд Америкт болж байна. 1-р сарын 2-нд гараандаа орсон энэ уралдаанд 51 орны баг оролцож байна. Тэд 9500 километр зам туулах ёстой бөгөөд 5000 километр нь хурдны хэсэг юм. Арван дөрвөн үе шаттай энэ маршрут Аргентин, Чили улсын нутгаар дайрч өнгөрч байгаа юм. Орос улсын “КАМАЗ-Мастер” баг “Дакар” уралдааны 9 удаагийн аврага билээ.