ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведевийн албан ёсны айлчлалд саад болсон израилийн дипломатчдын ажил хаялт эдийн засгийн учир шалтгаантай бөгөөд ямар нэгэн улсын эсрэг чиглээгүй. Израилийн ГХЯ-ны ҮЭ-ийн төлөөлөгч Яков Ливне энэ тухай мэдэгдлээ. Маш удаан бэлтгэсэн Израиль улсын хувьд нэн чухал айлчлал тасарсан явдалд харамсаж байгаагаа тэр илэрхийллээ. Дипломатчуудын ажил хаялт бараг жил үргэлжилэж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэх юм байна. Энэ ажил хаялтаас болоод ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон хорват, словень улсуудын ерөнхий сайд нарын 1-р сард төлөвлөсөн айлчлалууд тасархад хүрээд байна.