Москва орчимд 15 мянгаад хүн гэрэлгүй байна. ОБЯ энэ тухай мэдээллээ. Хэрвээ цаг агаар сайхан байх юм бол өнөө орой гэхэд сэргээн засварлах ажлыг дуусгана гэж цахилгаанчид төлөвлөж байна. 12-р сарын сүүлчийн долоо хоногт бороо орсноос болж Москва орчмын цахилгаан хангамж тасарсан юм. Цахилгаан хангамж тасарсан байдалтай холбогдуулж, Москва мужийн амбан захирагч Борис Громов тус бүс нутгийн 18 дүүрэгт онц байдал зарлаад байна.