Давост 1-р сарын 26-30-нд болох Бүх дэлхийн эдийн засгийн форумд ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев оролцоно. Төрийн тэргүүн өчигдөр Израилийн ерөнхийлөгч Шимон Перестэй утсаар ярилцахдаа үүнийг баталлаа. 1-р сарын 26-нд болох тус форумын анхны бүгд хуралдаан дээр Д.Медведев үндсэн гол илтгэгч болно гэж ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдэгдсэн юм. Илтгэлийн гол сэдэв нь гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаа, оросын эдийн засгийн шинэчлэл зэрэг асуудлууд байх юм. Д.Медведев хоёр өдрийн албан ёсны айлчлалынхаа үеэр “дугуй ширээний ярилцлагын” хуралдаанд оролцож, компаниудын тэргүүнүүдтэй уулзана гэж Дворкович тэмдэглэлээ. “ Ерөнхийлөгч юуны түрүүнд “Yong Global Leaders” компанийхантай уулзах байх” гэж тэрээр нэмж хэлсэн байна.