Дэлхийн зах зээл дээрхи нефтийн үнэ 2008 оны 10-р сарын эхний дээд цэгт хүрлээ. Нью-Йоркын бирж дээр 2-р сарын гэрээний үнийн нэг баррель нь  92,66 доллар болсон ба Лондонд Brend маркын нефтийн нэг баррельд 94,84 доллар өгч байна. Цаг агаар маш хүйтэн байгаа тул нүүрс устөрөгчийн түүхий эдийн хэрэгцээ зарим улсуудад өснө гэж трейдерүүд тооцож байгаа учир нефтийн үнийг өсгөж байна.