“Камаз”-ын Фирдаус Кабиров тэргүүтэй баг “Дакар-2011” уралдааны 2 дахь шатанд ачааны машины ангилалд хамгийн шилдэг үзүүлэлт үзүүллээ. Нийт дүнгээр 2-т яваа “Татра” машинтай Але Лопре удаалсан байна.”Дакар”-ын зургаан удаагийн аврага Владимир Чагин одоохондоо гуравт явж байна. Уралдаанд оролцож байгаа дэлхийн 51 улсын төлөөлөгчид, Аргентин, Чили улсуудын нутгаар 9500  километр зам туулах бөгөөд 1-р сарын 15-нд Буэнос-Айрест барианд орох ёстой юм байна. “Дакар” уралдаан Өмнөд Америкт гурав дахь жилдээ явагдаж байна. “Дакар”-ын есөн удаагийн аврага оросын “КАМАЗ-Мастер” багынхан, Буэнос-Айрест 2009, 2010 онуудад хоёр удаа, түрүүлэгсэдийн индэр дээр гарсан билээ.