Москва, Смоленск, Тверь мужуудын цахилгаан хангамжийг сэргээхэд 5000 хүн, 1100 нэгж техник ажилласан байна. Оросын ОБЯ-ны хэвлэлийн алба энэ тухай ИТАР-ТАСС-т мэдээлжээ.
Бороо орсноос болж тасарсан Псков мужийн цахилгаан хангамжийг сэргээгээд байна. Москва орчимд урьд шөнө 300 трансформаторын дэд станцийг сэргээсэн бөгөөд одоо 700 орчим үлдээд байна. ОУ-ын европын хэсгийн цахилгаан хангамж 12-р сарын сүүлчийн долоо хоногт орсон бороо, их хэмжээний цаснаас болж тасарсан юм. Сэргээн засварлах ажлыг өнөөдөр дуусгана гэж төлөвлөөд байна.