Эрмитажийн сан хөмрөг 2010 онд, худалдан авсан дүрслэх урлагын ховор бүтээлүүд, архелогийн шинэ олдвор, музейн хананаас олдсон гэнэтийн олдвороор баяжлаа. Өвлийн ордоны хананы доод хэсэгт нуусан, алдагдсан гэж тооцож байсан, оросын нэрт уран барималчин, академч Владимир Беклемишевын бүлгийн уран барималуудыг олсон байна. Түүний 150 жилийн ойг энэ жил тэмдэглэнэ. Түүний олдсон бүтээлүүдийг мэргэжилтнүүд сэргээн засварлаж байна. Эрмитажийн захирал Михаил Пиотровский сэтгүүлчидтэй уулзахдаа, 15-р зууны хятадын зургаар чимгэлсэн пруссын Агуу их Фридрих хааны мөнгөн аяга, таваг, халбага, сэрээ мөн кавказын эртний Урарту улсын түүх дурсгалын зүйлүүд энэ гайхамшигтай олдвор дотор байна гэж хэллээ.