Тянь-Шанийн нэгэн оргилыг “Владимир Путины өндөрлөг” гэж нэрлэнэ. Киргизийн ерөнхий сайд Алмазбек Атамбаев өнөөдөр зохих захирамжд гарын үсэг зурлаа гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Өнөөг хүртэл нэргүй байсан энэ өндөрлөг далайн түвшнээс дээш 4500 орчим метр юм. Энэ өндөрлөг Киргиз улсын Чуйн дүүргийн Ак-Суу голын савд байдаг юм байна. Одоогийн байдлаар Атамбаевын гарын үсэг зурсан захирамжийг парламентаар батлуулахаар оруулаад байна.