“Набукко” төслийн гол асуудал нь юугаар дүүргэх вэ гэдэгт оршиж байгаа гэж Алексей Миллер мэдэгдлээ. Оросын “Газпром” компанийн тэргүүн, германын “Шпигель” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. “Набукко” төсөлд оролцогчид одоо болтол шаардлагатай хэмжээний түлш олж авч чадаагүй л байна. Европт жилд 63 тэрбум оросын хий нийлүүлэх хүчин чадалтай “Өмнөд урсгал” оросын хий дамжуулах хоолойтой, “Набукко” төсөл өрсөлдөж чадахгүй гэдэгт Миллер итгэлтэй байна. ЕХ-ны бодож олсон “Набукко” төсөл Каспийн тэнгис хавийн нутгаас ОУ-ыг тойруулан Европт хий нийлүүлэх ёстой юм.