Сахалины булангийн Агнуурын тэнгист мөсөнд боогдсон хөлөг онгоцуудад туслахаар оросын “Адмирал Макаров” хөлөг хүрэлцэн очлоо. Эрдэм шинжилгээний “Профессор Кизиветер” хөлөг,  “Содружество” хөвөгч бааз, тээврийн “Найдварын эрэг” хөлөг онгоцууд энд мөсөнд боогдоод байна. “Адмирал Макаров” хөлөг бол Алс Дорнодын мөс зүсэгч хамгийн том онгоц юм. Түүний урт 135 метр юм. Үүнээс өмнө хоёр өдрийн турш мөсөнд боогдсон гурван хөлөг онгоцонд жижигхэн мөс зүсэгч “Магадан” хөлөг ойртох гэж оролдсон боловч чадаагүй юм гэж ИТАР-ТАСС мэдээлсэн билээ. Мөсөнд боогдсон хөлөг онгоцуудад ойролцоогоор 500 хүн байгаа юм.