Калифорни муж улсын амбан захирагчийн үүрэгт ажлаас даваа гаригт чөлөөлөгдсөн Арнольд Шваценеггер “шинэ амьдралд нь амжилт хүссэн” явдалд ОУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. “Твиттер”-ийн микроблогт “Танд маш их баярлалаа” гэж Шваценеггер бичсэн байна. Нэрт кино жүжигчин оросын төрийн тэргүүнтэй дахин уулзахыг хүсэж байгаагаа илэрхийлээд цугтаа цанаар гулгая гэдэг санал тавьжээ.