МАГАТЭ-гийн дэргэд суугаа Ираны төлөөлөгч Али Ашгар Солтани, Орос, Хятад улсууд болон ЕХ-ны төлөөлөгчдийг ираны цөмийн байгууламжуудад ирэхийг урилаа гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Ийм айлчлал хийх хамгийн тохиромжтой өдрүүд бол 1-р сарын 15,16 гэж үзсэн байна. Женевт сар гаруйн өмнө, ираны цөмийн асуудлын талаархи олон улсын зуучид ОХУ, АНУ, Хятад, Их Британи, Франц, Герман зэрэг улсууд багтдаг “зургаагийн”, Тегераны  албан ёсны төлөөлөгчидтэй хийсэн, ээлжит хэлэлцээр болж өнгөрсөн билээ. Стамбулд 1-р сарын сүүлчээр зөвлөлгөөнийг үргэлжлүүлнэ гэдэг тохиролцоонд хүрснээр энэ хэлэлцээр өндөрлөсөн байна.